Ард Пропертиз нь технологийн дэвшлийг ашиглан үл хөдлөх хөрөнгийг токенжуулна. Токенжуулах процесс нь блокчэйн технологид суурилан хийгдсэн. Блокчэйн нь гүйлгээг кодоор бүртгэдэг ил тод, нээлттэй хамгийн ухаалаг санхүүгийн бүртгэл юм.

Хөх Тэнгэр төслийн хүрээнд үл хөдлөх хөрөнгийг токенжуулах

Үл хөдлөх

1,455 м.кв

Ухаалаг гэрээ

1 см.кв = 1 токен

Токен

14,550,000 ширхэг

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТОКЕНЫ ДАВУУ ТАЛ

Үл хөдлөх хөрөнгийг уламжлалт аргаар эзэмших нь хөрөнгө оруулагчид үл хөдлөх хөрөнгийг бүхлээр нь эзэмшихээс өөр сонголтгүй учраас зардал өндөртэй байдаг ба үл хөдлөхөд хөрөнгө оруулах нь өндөр татвар болон олон төрлийн зардалтай нарийн төвөгтэй процессыг дамждаг.

Дэвшилтэд технологийн тусламжтайгаар үл хөдлөх хөрөнгийг токенжуулах нь энэхүү уламжлалт, төвөгтэй процессыг хялбарчилж, онлайнаар дэлхийн хаанаас ч үл хөдлөх хөрөнгийг хэсэгчлэн эзэмшиж, түрээсийн орлоготой болж мөн үнэ цэнийн өөрчлөлтөөс өгөөж хүртэх боломжийг хөрөнгө оруулагчдад олгож буйгаараа онцлог бүхий хөрөнгө оруулалтын шинэ хэлбэр юм. Өөрийн нөөц бололцоогоор тогтмол, урт хугацаанд хөрөнгө оруулалт хийж чадвал хамгийн сайн байршилтай, хамгийн чанартай үл хөдлөх хөрөнгийг бүтнээр нь ч эзэмших боломжтой.

Арилжаанд оролцох заавар мэдээллийг ЭНЭ хаягнаас дэлгэрэнгүй авах боломжтой.

ТОКЕНОМИКС БА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ

Ард Пропертиз нь Хөх Тэнгэр төслийн хүрээнд нийт 1,455 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг токенжуулсан. Нийт 14.55 сая ширхэг токен биржээр арилжаалагдах ба үнийн дүн ₮14.55 тэрбум. Нэг ширхэг BS9 токены анхны өртөг нь 1,000 төгрөг.
BS9 токены одоогийн ханш нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс хамаарна.

BS9 токены танилцуулга

Төслийн нэр Хөх тэнгэр
Токены нэр Blue Sky 9
Токены тикер буюу тэмдэглэгээ BS9
Блокчэйны төрөл BEP20
Нийт токены тоо ширхэг 14,550,000
1 токены хэмжээ 1 см.кв
Нэгж токены үнэ ₮1,000
Нийт дүн ₮14.55 тэрбум
Арилжаа тогтмол явагдах бирж iDAX
Арилжааны хослолууд BS9/MONT, BS9/ARDX, BS9/USDT
Хүү хуваарилах Сар тутам

Хөх Тэнгэр төсөлд хөрөнгө оруулах заавар


idax биржээр дамжуулан Хөх Тэнгэр төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтой.

step11. Өөрийн и-мэйл/утасны дугаараар idax биржийн бүртгэл үүсгэх
step22. Хэтэвч цэнэглэх
step33. Арилжааны цонхонд захиалга өгөх

IDAX олон улсын биржид бүртгүүлэн арилжаандаа оролцох дэлгэрэнгүй мэдээллийг ЭНЭ хаягаар орж танилцана уу.


Хөрөнгө оруулалтын зөвлөхтэй холбогдох